ORI

Монголын шоу контент, гадаадын кино, драмыг нэг төлөлтөөр бүгдийг...

ORI ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

ХЭРЭВ ТА ORI

  • ЦАХИМ ХУУДАСТ НЭВТЭРСЭН

  • МОБАЙЛ АППЛИКЭЙШН ТАТАЖ АВСАН

  • ГИШҮҮНЭЭР БҮРТГҮҮЛСЭН

  • ЭСВЭЛ БУСАД ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМРАГДСАН БОЛ ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН ГЭЖ ҮЗЭХ БА ДООР ЗААСАН НӨХЦӨЛҮҮД НЬ ORI ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧ БОЛОН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ НАРЫН ХООРОНДЫН ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛСАН ГЭРЭЭ ГЭЖ ҮЗНЭ. ХЭРЭВ ТА ДООРХИ НӨХЦӨЛҮҮДИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ БОЛ ORI ЦАХИМ ХУУДАС, АППЛИКЭЙШН ЗЭРГИЙГ АШИГЛАХААС ТАТГАЛЗАЖ, БУСАД ҮЙЛЧИЛГЭЭ ХҮЛЭЭН АВАХААС ТАТГАЛЗАНА УУ.

    ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1. МОНГОЛТВ (цаашид “ORI” гэх) нь оюуны өмчийн эрх эзэмшигчийн бүтээсэн кино, видео, нэвтрүүлэг, шууд дамжуулалт, суваг, бусад төрлийн мэдээ мэдээллийг (цаашид “Контент” гэх) харилцаа холбооны сүлжээ ашиглан танд (цаашид “Та” гэх) хүргэх үйлчилгээ үзүүлнэ.

1.2. ORI нь дээрхи зорилгоор Таныг өөрийн цахим хуудас буюу мобайл платформд нэвтрэх гишүүнчлэлийн эрхээр хангана.

1.3. Улмаар Та Контентод нэвтрэх эрх худалдан авах, гишүүн болох, эсвэл сарын суурь хураамж төлөх замаар Контент үзэх тодорхой эрхтэй болно (цаашид “Үйлчилгээ” гэх).

1.4. Хэрэв Та 18 насанд хүрээгүй, эсвэл эрх зүйн чадамжгүй бол тус Үйлчилгээнд хамрагдахын тулд таны хууль ёсны төлөөлөгчийн (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч) бичгэн зөвшөөрөл шаардлагатай. ORI нь Таны мэдээллийн үнэн зөвийг шалгаж болох ба шаардлагатай тохиолдолд бичгэн зөвшөөрөл, бусад мэдээлэл гаргаж өгөхийг шаардаж болно.

 ҮЙЛЧИЛГЭЭ 

2.1. ORI үйлчилгээ нь Web, Android, iOS, Apple TV, Chromecast Platform-уудыг дэмждэг болно. ҮЙЛЧИЛГЭЭНД та заавал цахим хаяг (имэйл) ашиглан 3 төрлөөр бүртгүүлж гишүүн болох боломжтой. Үүнд:

2.1.1 iOS, tvOS (iphone, ipad, apple TV) ашиглан iTunes эрхээр бүртгүүлж дансаа холбох (Гишүүнчлэлийн хугацаа дуусахад данснаас автоматаар төлбөр хасагдаж гишүүнчлэлийн эрх сунгагдана, хүсвэл хэзээ ч цуцлах боломжтой)

2.1.2 www.ORI.mn сайтад бүртгүүлж CLEENG системээр дамжуулж VISA, MASTER, AMERICAN EXPRESS , PAYPAL гэх мэт төлбөрийн хэрэгсэлээ ашиглан дансаа холбох (Гишүүнчлэлийн хугацаа дуусахад данснаас автоматаар төлбөр хасагдаж гишүүнчлэлийн эрх сунгагдана, хүсвэл хэзээ ч цуцлах боломжтой)

2.1.3 www.ORI.mn сайтад бүртгүүлж CLEENG системээр дамжуулж ЦЭНЭГЛЭГЧ КАРТ ашиглан гишүүн болох боломжтой.

2.2. Та өөрийн данс, нэвтрэх нэр болон нууц үгийг чандлан хадгалах үүрэгтэй ба бусдад дамжуулах, бусад байдлаар гуравдагч этгээдэд ашиглуулах эрхгүй болно. Хэрэв Та нууц үгээ алдсан, дансаа хакердуулсан зэрэг асуудал гарвал ORI хариуцлага хүлээхгүй бөгөөд энэ талаар Та яаралтай m.me/OriTVApp/ болон support.cleeng.com-д мэдэгдэж дансаа хаалгах үүрэгтэй. Таны дансаар захиалсан бүх Үйлчилгээний хариуцлагыг Та дангаар хүлээх болохыг анхаарна уу.

2.3. Гишүүн болохоос өмнө тухайн Үйлчилгээний үнэ, контентын агуулга болон хэмжээ, бусад холбогдох нөхцөлтэй нь та сайтар танилцсан байх шаардлагатай ба жишээлбэл Контент үзэхэд тодорхой төхөөрөмж шаардлагатай, газар зүйн хязгаарлалттай, эсхүл насны хязгаартай зэрэг нэмэлт нөхцөл байж болохыг анхаарна уу.

2.4. ORI нь өөрийн гишүүдэд зориулан үнэ төлбөргүй хөтөлбөр (free trial), бусад урамшуулалт хөтөлбөр зарлаж болох ба Та гишүүнээр бүртгүүлснээр тухайн хөтөлбөрт заасан Үйлчилгээ авах эрхтэй болно. Тус хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа, бусад нөхцөлийг зөвхөн ORI тогтоох ба хөтөлбөрийн нөхцөл зөрчигдсөн гэж үзвэл ORI нь хэзээ ч тус хөтөлбөрөөс Таныг хасах эрхтэй.

2.5. Үйлчилгээгээ Танд тогтмол хүргэхийн төлөө ORI нь хүчин чармайлт гарган ажиллана. Гэвч гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, тоног төхөөрөмжийн өөрчлөлт шинэчлэлт, цахим орчны бусад эрсдэлээс шалтгаалан Үйлчилгээ тасалдаж болно. Хэрэв ямар нэгэн талсалдал гарсан тохиолдолд ORI нь Үйлчилгээгээ яаралтай сэргээхэд шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллана.

2.6. Контентийг үзэх чанар нь Таны хэрэглэж буй төхөөрөмж, оршин буй газар, интернет холболтын хурд, тухайн Контентийн формат зэрэг олон төрлийн хүчин зүйлээс шалтгаалан өөр өөр байж болохыг анхаарна уу.

2.7. ORI нь Үйлчилгээгээ сайжруулах үүднээс өөрийн цахим хуудас, мобайл аппликэйшн, бусад мэдээ мэдээлэлд өөрчлөлт оруулж болох ба энэ зорилгоор гишүүдийн дунд санал асуулга мөн явуулж болно.

2.8. ORI үйлчилгээнд та заавал цахим хаяг (имэйл) ашиглан бүртгүүлэх бөгөөд цахим хаягийн мэдээллээ үг болон үсгийн алдаатайгаар буруу бүртгүүлснээс үүдсэн асуудлыг та дангаар хариуцахыг анхаарна уу. Тухайлбал шинээр бүртгүүлж буй хэрэглэгч өөрийн санамсаргүй байдлаас дараах цахим хаягаа [email protected] - [email protected] хэмээн буруу бүртгүүлснээр:

  • Тухайн цахим хаяг нь үүсгэгдээгүй эсвэл хэн нэгэн аль хэдийн үүсгэсэн байх тул нууц үгээ мартсан үед дахин сэргээх боломжгүй

  • Хэрвээ хэрэглэгч төлбөрийн картны мэдээллээ тухайн буруу бүртгүүлсэн хаяг дээр бүртгүүлээгүй бөгөөд нэвтрэх нэрээ мартсан тохиолдолд олох боломжгүй

    ҮНЭ

3.1. Контентод нэвтрэх эрх худалдан авах үнэ,сарын суурь хураамжийн үнэ зэргийг тухайн Контентийн зааврын дагуу төлнө. Контентийн үнэ цаашид өөрчлөгдөх боломжтой боловч нэгэнт үнэ нь төлөгдсөн Контентод энэ нь хамаарахгүй.

3.2. ORI нь төрөл бүрийн төлбөрийн хэрэгслийг санал болгох ба (iTunes Account, Paypal, VISA, MASTER, AMERICAN EXPRESS, ЦЭНЭГЛЭГЧ КАРТ гэх мэт) тэдгээр хэрэгслээр дамжуулан үнийг төлнө. Тухайн улс, нутаг дэвсгэр, банкны хураамж зэргээс хамааран төлөх үнэ нь өөр өөр байж болох ба үүнтэй холбогдуулан нэмэлт хураамж бодогдож болохыг анхаарна уу.

3.3. Үнэ төлөгдсөний дараа тухайн Үйлчилгээний эрх нээгдэх ба үнэ нэгэнт төлөгдсөн бол төлбөрийг буцаах боломжгүй.

3.4. iTunes Account, VISA, MASTER, AMERICAN EXPRESS, PAYPAL -ээр төлбөрийг төлж гишүүнчлэлээр элссэн тохиолдолд гишүүнчлэлийн сонгогдсон хугацаа дуусахад автоматаар данснаас төлбөр төлөгдөж гишүүнчлэл сунгагдана, харин та цуцлах бол миний бүртгэл хэсэгрүү орж төлбөр таталтыг цуцлах боломжтой.

 ОЮУНЫ ӨМЧ 

4.1. Зөвхөн тухайн Контентийг бүтээгч буюу оюуны өмч эзэмшигч нь Контенттой холбоотой бүх оюуны өмчийн эрхийг эзэмшинэ.

4.2. Танд зөвхөн тухайн Үйлчилгээний төрөлд заасан нөхцөлөөр, ашгийн төлөө бус зорилгоор, хувийн хэрэгцээнд тухайн Контентийг үзэх эрх олгогдоно. Та Контентийг бүрэн буюу хэсэгчлэн хуулбарлахгүй, олшруулахгүй, дамжуулахгүй, интернет буюу олон нийтийн хэрэгсэл ашиглан бусдын хүртээл болгохгүй (facebook, youtube, dropbox гэх мэт), бусад байдлаар гуравдагч этгээдэд үзэх боломж олгохгүй байх үүрэгтэй.

4.3. ORI-ийн цахим хуудас, мобайл аппликэйшн, Үйлчилгээнд зориулсан бусад платформд зөвшөөрөлгүй нэвтрэх, компьютерийн вирус, бусад төрлийн програм хангамжийн арга замаар Үйлчилгээнд саад урчуулах, Контент буюу бусад мэдээ мэдээллийг хууль бусаар татаж авах, ашиглах, бусад байдлаар ORI-ийн үйл ажиллагаанд нөлөөлөхийг хатуу хориглоно.

4.4. Оюуны өмч, зохиогчийн эрхийн хуулийн хүрээнд контент бүрийн гарах эрх газарзүйн байршлаас хамааран харилцан адилгүй байна.

 МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛ 

5.1. Та ORI-д өгсөн өөрийн мэдээ, мэдээллийн үнэн зөвийг хариуцах ба буруу, эсхүл дутуу мэдээлэл өгснөөс үүсэх эрсдлийг дангаар хүлээнэ.

5.2. ORI нь Таны мэдээллийн нууцлалыг нэн тэргүүнд тавих ба халдашгүй байдлыг хангах талаар өөрөөс шалтгаалах бүх арга хэмжээг авна.

5.3. Үүнд Таны өөрийн оруулсан мэдээллээс гадна автоматаар хадгалагдах Таны IP хаяг, худалдан авсан Контент, төлбөртэй холбоотой мэдээлэл, санал асуулга, Үйлчилгээтэй холбогдуулан бүртгэгдсэн Таны бусад мэдээлэл мөн хамрагдана. Тус мэдээллийг ORI нь зөвхөн энэ гэрээний хэрэгжилтийг хангах, Танд зориулагдсан Контент санал болгох, Үйлчилгээгээ улам сайжруулах зорилгоор ашиглана.

 ЦУЦЛАХ 

6.1. Та ORI Үйлчилгээнд гишүүнээр бүртгүүлсэн хугацаанаас эхлэн Та энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсанд тооцогдоно. Контентийн төрлөөс хамаарч дараах нөхцөл үйлчилнэ: Контентод нэвтрэх эрх худалдан авсан бол Та Үйлчилгээг (бүхэлд нь буюу хэсэгчлэн) цуцлах боломжгүй байна. Энэ нь Контентод нэвтрэх боломж нэгэнт танд нээгдэж буй тухайн Үйлчилгээний онцлогтой холбоотой болно. Сарын суурь хураамжтай гишүүнчлэлийн хувьд Та тус Үйлчилгээг цуцалсан бол тухайн үнэ төлөгдсөн сар дуусмагц дараагийн сарын Үйлчилгээ цуцлагдсанд тооцогдоно.

6.2. Ямар нэгэн төлбөрийн үлдэгдэлгүй бол Та өөрийн дансыг устгаснаар энэхүү гэрээг цуцлах боломжтой.

6.3. Хэрэв Та энэ гэрээний аль нэг нөхцөлийг зөрчсөн, эсхүл аливаа төлбөрийг хожимдуулсан тохиолдолд ORI дангаар энэ гэрээг цуцалж, хуулийн дагуу арга хэмжээ авах эрхтэй.

 БУСАД 

7.1. Энэхүү гэрээний аль нэг зүйл заалт нь хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон тохиолдолд бусад зүйл заалтууд хэвээр үлдэх ба хүчин төгөлдөр бус заалтыг гэрээ байгуулах үеийн талуудын ашиг сонирхолд хамгийн нийцэх заалтаар орлуулна.

7.2. ORI нь энэхүү Үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй ба хэрэв өөрчлөх тохиолдолд өөрийн цахим хуудсаар мэдэгдэнэ.<br> 7.3. Мөн Үйлчилгээтэй холбогдуулан бусад дүрэм, журам, нөхцөлүүдийг ORI нь баталж болох ба тэдгээрийг www.ori.mn цахим хуудаст байршуулснаар энэхүү гэрээний салшгүй хэсэг болно.

7.4. Энэхүү гэрээг Монгол Улсын хуулийн дагуу зохицуулах ба талуудын хооронд маргаан гарвал Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.

 ХОЛБОО БАРИХ 

8.1. Таны гишүүнээр бүртгүүлэхдээ өгсөн мэдээллийн дагуу Тантай ORI холбогдоно.

8.2. ORI-той холбогдохыг хүсвэл www.ori.mn цахим хуудаст заасан m.me/OriTVApp/ хаягаар холбогдоно уу.